Намайг мангар амьтнаар битгий дуудаарай. Бусдаас сонссон зүйлээ үнэн эсэхийг нь мэдэх гэж бичиж байна. Үнэхээр үнэн бол өөртөө хэрэглэж үзэх гэсэн юм аа. Миний шилжилтийн нас аль хэдийнээ дууссан. Гэтэл одоо болтол нүүр, хүзүү, дух гээд юм гардаг боллоо. Эхэндээ би гоо сайхны газраар явж эмчилгээ хийлгээд их сайхан болж байлаа үнэтэй болохоор байнга шахуу явж чадахгүй болж хааяа даа л очдог болов. Ээж, аав хүртэл санаа зовоод ходоод, хеликобактер гээд хийлгэж үзүүлээгүй шинжилгээ гэж байхгүй бүгдийг нь өгсөн. Тэгсэн бүгд нөлөөлөх зүйл үгүй. Хүнтэй үерхэж унтаж үзээгүй яваа намайг эмэгтэйчүүдийн эмчид хүртэл үзүүллээ. Даавартай холбоотой гэдэг байгаа би тэрийг нь ойлгох ч үгүй юм байна лээ. Олон л зүйл давраас болдог юм байх. Харин манай нэг найзын эгч нь яг ингээд над шиг болсон гэсэн тэгээд үрийн шингэн нүүрэндээ түрхсэн чинь хатаад тэгээд багасаад ахиж нэмж гарахаа больцон гэнэ. Энэ үнэн болов уу, би үнэхээр үнэн бол хэрэглэхээс буцахгүй байна аа.