Сайн байна уу намайг Аагий гэдэг. Би 26 настай одоо 2 хүүхэдтэй том хүү маань 4тэй бага охин маань 1нас 7сартай. Гэтэл би дахиад жирэмсэн сар гарантай байх гэж бодоод абортонд орох гэтэл аль хэдийн 2 сар гарантай болчихож.

Одоо надад авахуулахад бага зэрэг хүндрэлтэй л гэх юм. Сэтгэл үнэхээр хоёрдоод байдаг. Охинд маань яах бол ямар өөрчлөлт гарах бол гээд л. Охин маань одоо болтол хөхнөөсөө гараагүй байгаа. Би удахгүй ажилдаа орно тэгэж бодохоор авхуулчихмаар санагдаад байх юм

Яавал дээр вэ гээд бүүр тээнгэлзээд сууна. Надад туслаач ...