“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлт өнөөдөр боллоо. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болсон юм.

Мэргэжлийн тамирчдын дунд болсон бүтэн марафон буюу 42 км, 195 метрийн зайн гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Доржпалам, Мөнх-Очир, ОУХМ Ц.Бямбажав, П.Энхманлай, ОУХМ Уламбаяр нар II-VI байрт оров. Харин эмэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн жилийн аварга ОУХМ Л.Отгонбаяр удаалсан байна. 

Хоёр дахь жилдээ болж буй "Улаанбаатар марафон" олон улсын тэмцээний бүтэн марафонд түрүүлсэн тамирчин 10 сая төгрөг, дэд байрт шалгарсан нь 8 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.