Намайг харсан хүн болгон л царайлаг, хөөрхөн юм бэ гэдэг. Би одоо 30 хүрч яваа хэдий ч ганц бие. Өмнө нь 2 залуутай үерхэх гэж үзсэн анхны залуу маань намайг хаяад гадагшаа явсан. Хэн ч биш байхад би ямар шалтгаангүйгээр хайртай байсан.Анхны гэсэн бүх л зүйлээ зориулсан. Тэгэхэд зүгээр явлаа сурлаа гээд таг болсон. Дараа нь боломжийн боловсролтой залуутай танилцаж үзсэн гэтэл 3-4 сар болоод намайг жирэмсэн болоод хэлсэн чинь явчихсан. Тэгээд би хүүхдээ төрүүлээгүй, ганц бие ээж гэж хэлүүлэхээс айсан. Охидуудаа ер нь боловсролтой залуу болгон сайн хүмүүс биш, гол нв зөв хүнээ л олох хэрэгтэй. Саяхан би гадаадад хэдэн сар сурлаа л даа. Тэгээд нэг өөр орны залуу маш их хайртай бүр гэрлэе гэсэн. Маш сайн хүн. Намайг маш их хүндэлдэг. хамт хоноход хүртэл секс хийх оролдлого хийгээгүй тэврээд л...Гэтэл би гадаад хүнтэй сууна гэж бодоогүй байтал ийм зүйлтэй учирлаа. Бас монгол эрчүүд итгэл даахгүй байхад би яах ёстой ю бэ?