ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР
ШУВУУН ХУШУУТ ОДТОЙ, УЛААН ЛУУ ӨДӨР

 

Аргын тооллын: 2015.6.9, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.08-20.52

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

 

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.