Монголын  хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнайг танихгүй хүн ховор. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгссөн билээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж "Эрхэм элч", "Өнгөт инээд" хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар "Маск" продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа авьяаслаг уран бүтээлчдийн төлөөлөл.

Хоёр хүүхэдтэй хамт авахуулсан зургийг түүний гэргий одоогоос 2 жилийн өмнө өөрийн цахим хуудаснаа "Миний хайртууд унтлаа. Сайхан амарцгаагаарай" хэмээн бичиж нийтэлж байсан. Тэгвэл саяхан дээрх гэрэл зургийн авахуулж өмнөх зурагтайгаа харьцуулан "Цаг хугацаа гэж хурдан юм аа" гэж жүжигчин залуу олон нийтэд сонирхуулав.

Дашрамд дуулгахад түүний гэр бүлийн хувьд хамгийн аз жаргалын өдөр нь тавдугаар сарын 24-ний өдөр бусад өдрөөс онцгой гэнэ шүү. Учир нь том хүү нь 2003 оны энэ өдөр харин бага хүү нь 2013 оны мөн л энэ өдөр мэндэлж М.Баярмагнайх бүл нэмжээ.

Д.Ана