Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөө шөнийн 03:00 цагаас Ням гарагийн 00:00 цагийн хооронд байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний усыг тодорхой хэмжээгээр хязгаарлана.

Мөн Ус Сувгийн Удирдах Газраас нийслэлийн орон сууцнуудын хэрэглээний усыг өнөөдрийн 22:00 цагаас маргааш өглөөний 09:00 цаг хүртэл хязгаарлах болжээ.

Энэ талаар УСУГ-ын газраас тодруулахад “Төв цэвэрлэх байгууламжийг засварлахын тулд Нийслэлийн бүх орон сууцны хэрэглээний усыг хязгаарлах шаардлагатай болсон” гэлээ.