Монголын зэвсэгт хүчний 18 албан хаагч хууль зөрчин хойд хөршийн хил даваад ОХУ-ын хилчдэд баригдсан байна. Энэ талаар албаны эх сурвалжийн хэлж буйгаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт бэлтгэл сургуулилт хийсэн байна.

Цэргийн тусгай ангийн хоёр машин, зэр зэвсэг, шүхэр гээд бэлэн байдлын тусгай хэрэглэл бүхий хувцастайгаар бэлтгэл сургуулилт хийсэн гэнэ. Тухайн өдөр хийсэн бэлтгэл сургуулилтаа цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгээд Баян-Өлгий аймгийн төв рүү явахаар болсон аж. Гэвч алба хаагчид хоорондоо ярилцаж байгаадМонгол Улсын хамгийн өндөр оргил цэг болох Алтай Таванбогдын Хүйтэн, Малчны оргилыг үзэхээр тохиролцоод явсан байна. Тэд цэргийн тусгайлсан унаа болох цуваа зургаа буюу УАЗ 66 маркийн машинтай явжээ. Зэвсэгт хүчний алба хаагчидХүйтэн, Малчны оргилыг үзэж Патоны мөсөн голын эрэг хүртэл явсан аж.Тэд их үдийн алдад гарсан ч замын бартаа сааднаас болж зорьсон газартаа оройтож хүрчээ. Ингээд нар шингэхийн алдад Алтай таван богд уулын хормойгоос аймгийн төв рүү хөдөлсөн байна. Баян-Өлгий аймаг руу буцаж явахдаа ирсэн замаасаа хазайж хойшоо гараад давхичихжээ. Ингэхдээ хоёр улсын хилийн шугамыг нэвт гарч ОХУ-ын Тувагийн газар нутаг руу орчихсон байна.ОХУ-ын хилийн алба хаагчид цэргийн тусгай зориулалт бүхий цуваа зургаа буюу УАЗ 66 маркийн десант өнгөтэй бүхээгтэй хоёр машин хил зөрчин ороод ирснийг мэдээд дээд газар луугаа холбогдож шуурхай мэдээлэл өгсөн гэнэ. Заставынхаа бүх цэргийн хамт отолт хийн хоёр машиныг саатуулсан байна. Монгол Улсын хилээр улсынх нь хил рүү цэргийн тусгай автомашиншууд нэвтэрч орсонд гайхаж, балмагдсан бололтой. Мөн цэргийн тусгай ажиллагаа хийж,өөдөөс ямар нэгэн сэжиг бүхий үйлдэл үзүүлэх юм бол шууд гал нээх чиглэл үүрэгтэй байсан гэх мэдээлэл байна. Зэвсэгт хүчний алба хаагч нарыг хоёр машинтайгаа цувраад явж байтал гэнэт хойд хөршийн цэргүүд гараад ирсэн гэнэ. Хэдэн талаас нь бүсэлж аван, буу тулган машинаас нь буулгаж, газар хэвтүүлсэн аж. Мөн машинд байгаа бүхзүйлсийг шалгаж үзсэн байна. Монголын цэргүүдийг газар хэвтүүлэн хүлээд машинд суулган застав руугаа авч явсан гэх. Буу зэвсэг, шүхэр, хувцас хэрэглэлтэймашиныг ньОХУ-ын цэргүүд унаад явжээ. Хойд хөршийн хилчдэд баригдсан цэргүүд “Бид нар ОХУ-ын цэргийнхний өөдөөс нэг ч эвгүй үйлдэл үзүүлээгүй. Буу гэхээр нь бууж, газар хэвт гэхээр нь шууд хэвтэж, гар, хөлөө хүлүүлсэн. Хэрэв эвгүйхэн хөдөлгөөн хийвэл орос цэргүүд өчиггүй буудахад бэлэн байсан. Эвгүйхэн ч хөдөлж болохгүй байсан шүү” гэх утга бүхий зүйл ярьсан гэлээ.

ОХУ-ын хилийн цэргийнхэнхил зөрчөөд баригдсан 18 алба хаагчаас юуны учир зэр зэвсэг, унаа тэрэгтэйгээ хил зөрчиж ирэх болсон талаар асууж тодруулсан гэнэ. Бүгдийг нь тусгайлсан өрөөнд нэг нэгээр нь оруулж байцаалт авсан гэнэ. Зэвсэгт хүчний албан хаагч нар ч“Алта таван богд орж үзчихээд төөрсөн”гэдгээ учирлаж, хэлсэн аж. Мөн ОХУ-аас манай хилийн цэргийнхэнд “Бүрэн зэвсэглэсэн цэргийн хувцастай 18 хүн хил зөрчиж орж ирснийг саатуулсан талаар мэдээлэл өгсөн байна. Манай улсын хилийн цэргийнхэн хурдан шуурхай ажиллагаа явуулж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид хил зөрчсөн болохыг тогтоож, шөнө төөрч, хилийн шугам давсан гэдгийг мэджээ. Ингээдхоёр улсынхилийн цэргийнхэн маргааш нь уулзаж, тохиролцоонд хүрч18 алба хаагч, машин, зэвсэг, шүхэр зэргийг бүрэн хүлээн авсан байна. Хоёр улсын уулзалт хэлэлцээрийн үеэр ОХУ-ын хилийн албаныхан “Бид танай улсын 18 иргэн рүү буудах бүрэн боломж байсан. Яагаад гэвэл цэргийн хувцастай, зэвсэг хэрэглэлтэй, дайны үеийн машинтай байсан. Гэхдээ бид буун дуу гаргаагүй. Буу зэвсэгтэй тусгай албаны цэргүүд юуны учир хоёр улсын хилийг нэвт гарсан талаар албан ёсны тайлбар бичиг бидэнд өгөх хэрэгтэй” гэсэн утга бүхий шаардлагыг хүргүүлжээ.

Тагнуулын ерөнхий газар хэргийг шалгаж байна

Зэвсэгт хүчний алба хаагчид хил зөрчсөн хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа гэсэн мэдээллийг ЗХЖШ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Оюунгэрэл өглөө. Мөн Хил Хамгаалах Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Д.Энхтайван “Баян-Өлгий аймагт тавдугаар сарын 12-нд хил давсан хэрэг гарсан. Арван найман иргэн хил давсан нь үнэн. Одоогийн байдлаар тагнуулын шугамаар шалгаж байна. Баян-Өлгийд сургалт зохион байгуулчихаад Алтай Таван Богдод газар үзэх гэж явсан Зэвсэгт хүчний 18 хүн замдаа төөрснөөс энэ хэрэг гарсан” гэв.

Хээрийн сургуулилт хийлгэхээр алба хаагч нарыг хариуцан ахалж явсанхурандаадЗХЖШ-аас арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаарх мэдээлэл ирэв. Гэхдээ хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авсны дараа халах бололтой. Мөн Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангийн захирагчид арга хэмжээ авахаар болжээ. Улсынх ньхилээр хоёр машинтай цэргүүд ОХУ руу нэвтэрч байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн отръяд, заставын дарга нарыг буруутгаж байгаа гэсэн. ОХУ-ын хил рүү нэвтэрсэн алба хаагчид “Алтай таван богдын хажууханд ирчихсэн болохоор очиж үзэхээр болсон юм. Тэгээд л тийшээ зам хазайсан хэрэг. Гэхдээ ямар нэгэн санаа агуулж хил зөрчөөгүй. Шөнө байсан болохоор хил зөрчиж байгаагаа огт мэдээгүй” гэх утга бүхий зүйлсийг ярьж байгаа гэнэ.

Монголын зэсвэгт хүчний алба хаагчид ОХУ-ын хилийн цэргийнхэнд буудуулахшахсан үйл явдалингэж өрнөсөн байна. Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Зэвсэгт хүчний алба хаагчид Алтай таван богд руу явж байхдаа машинаа хий эргүүлж, шаварт сууснаас болж шатахуун нь дууссан байна лээ. Тэгээд Сагсай, Улаанхус сум руу явах гэхээр машиных нь шатахуун хүрэлцэхгүй. Улмаар хилийн ойролцоох тосгон орж шатахуун авахаар явахдаа баригдсан юм байна лээ” гэх мэдээлэл өгч байсан юм.

 

Э.Баатар