Аргын тооллын: 2015 оны 6-р сарын 16 , Мягмар гараг
    Билгийн тооллын: 30. 8 цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр
    Наран ургах/шингэх: 05:06 / 20:54
    Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
    Малын үс ноос хяргахад: Машид муу
    Суудал: Хий
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.