Сайн байна уу. Надад тулгараад байгаа нэг асуудлын талаар та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Би одоо 27 настай байдаг л нэгэн бүсгүй нэгэн хувийн компанид ажилладаг.

Би өмнө нь нэг залуутай үерхэж байгаад түүнээс жирэмсэн болоод салсан. Гэвч би хүүхдээ төрүүлж чадаагүй. Хүүхэд маань өсөлтгүй гээд авхуулж байсан.тэрнээс хойш хүн амьтантай уулзалгүй байсаар саяхан найзынхаа ажил дээр очихдоо түүний найзтай танилцсан. Эхэндээ ч нэг их анзаараад байхаар залуу байгаагүй л дээ. нэлээд хэд уулзсаны дараа тэр надад үнэхээр таалагдаж эхэлсэн. Тэр ч над руу чатлаж мсжлэж бас утсаар ярьдаг болсон. Тэр эхнэр 2 хүүхэдтэй. Гэхдээ надтай уулздаг байх тэр үед тэр эхнэрээсээ салсан байсан. Бид 2 бие биедээ үнэхээр хайртай. Яг үнэндээ зүрх минь түүн лүү тэмүүлэвч тархи минь зөвшөөрөхгүй би гэж хүн үнэхээр шаналж гүйцлээ.

Би тэрнийг гэрлүүгээ хүүхдүүд дээрээ очих ёстой гэж байнга хэлдэг. Гэхдээ яг үнэндээ тэр хүн эхнэр хүүхэд дээрээ очдог юм аа гэхэд би гэдэг хүн яах вэ. Тэр хүнгүйгээр яаж амьдрах вэ. Би салъя гээд хэд хоног холбоо барихгүй байж үзсэн. Гэхдээ санаад үнэхээр тэсэхгүйнээ . Яах ёстой вэ.