Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үг байдаг. Юу юуны духанд хүрэлгүй, амьдралын боломж, байр суурь, ажил карьераар баталгаагүй, мэдлэг боловсролоо гүйцэд эзэмшээгүй байж, хайртай дуртай л бол сууна. Хүүхэд гаргана гээд байдаг бүсгүйчүүд олон болж. Гэтэл тэд буруу сонголтынхоо төлөө жирэмсэн байхдаа төрснийхөө дараа ч зовж шаналдаг. Хайртай гээд залуугийнхаа нялуун үгэнд хууртаж, сайхан амьдарна гэж итгээд өөрийнхөө амьдралыг карьерыг гаргуунт нь хаячихдаг. Эсвэл энэ залуутай суучихвал амьдрал сайхан болчих мэт бодооп амьдралаа холбодог үнэхээр буруу. Тэгээд салж сарнина эцэг эхийнхээ гэрээс гарцан хүн очих газаргүй болчихдог. Эцсийн эцэст өөрөө өөртөө л хань гэдгийг ухаарсан. ганцаараа л ирээд ганцаараа л үхнэ. Би ийм л амьдралын талыг туулсан одоо ганцаараа туулах гэж яваа эмэгтэй.