Бүх хайраа гэр бүлдээ Манай найз бүсгүй (одоо эхнэр маань) телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг байв. Хичээл тараад орой бичлэгтэй, тэгээд бүр орой тардаг тул би ээжийнхээ машиныг гуйж хүргэж өгдөг байлаа. Гэр нь жаахан хол байдаг байваа. Хүргэж өгнө. Хэсэг хамт байна сайхан шүү дээ. Гэрийнх нь ойролцоо хүргэж өгөөд оруулж өгөөд явдаг байв.

Тэгсэн нэг өдөр найз бүсгүй маань МАНАЙ ХАМААТНУУД НАМАЙГ ТВ ИЙН БОССТОЙ ЯВДАГ БОЛСОН. ЦАГААН ЖИПТЭЙ ОРОЙ БҮР ХҮРГЭЖ ИРДЭГ ГЭЖ ЯРЬЖ БайНА гэдэг юм байна. Дараа нь бид 2 гудамжинд хөтлөлцөөд явж байсан чинь нэг хамаатантай нь таарч орхив. Тэр үед би урт үстэй байсан тул намайг гадаад гэж бодсон шиг байгаан. Ер нь бол би жаахан эрлийз төрхтэй л дөө.

Тэгсэн найз бүсгүй маань. МАНАЙ ХАМААТНУУД ЦААДАХ ЧИНЬ ТВ ИЙН БОССОО БОЛИОД ГАДААДТАЙ СУУХ ГЭЖ БайНА ЛЭЭ. ТЭР НЬ БҮР ХАРЫН ЭРЛИЙЗ ЮМ БАЙХ. гэсэн гэнэ.

Төд удалгүй би ч 4 жилийн нөр их хөдөлмөр болсон урт үсээ авхуулж халимаг үстэй нөхөр боллоо. Ядаж байхад найз бүсгүйгээ хүргэж өгдөг байсан машин нь өөрчлөгдөв.

Харин энэ удаа ГАДААД ЗАЛУУГАА ЦААДАХ ЧИНЬ БОЛИОД. БАЯН ГАДААДАД СУРДАГ ЭРЛИЙЗ ЗАЛУУТАЙ СУУХ ГЭНЭЭ. гэсэн гэдэг. Хадам ээжид маань энэ бүх шуумыг дүү нар нь алтан хошуу хүргэдэг байж л дээ. Би гэж хүн хадмынхаараа орж үзээгүй яваад л байлаа. Нэгэн нартай намар хадмынх нүүх болж хүргэн хүү хүчтэйг үзүүлэх гэж зориг гарган очив оо. Хадам ээж маань намайг хараад нээрээ л 3 андуурахаас аргаггүй л содон төрхтэй хүү юм гэж билээ. Ингэж нэг айлд 4 өөр төрхөөр 4 удаа хүргэн орсон билээ.

 

Н.Түмэнжаргал