Нөхөр маань ажил ихтэй гээд гэртээ ирж хонохоо байлаа. Би жил дараалан төрсөн 2 хүүхэдтэй одоогоор ажлаасаа чөлөө авч хүүхдүүдээ харж байгаа. Их сургуулиа төгссөн цагаасаа хойш томоохон байгууллагад ажиллаж байгаад нөхөртэйгээ танилцаад үерхээд 1 жил гаруйн дараа хуримаа хийж байсан. Би эргэж ажилдаа орох гэсэн чинь хүүхдүүд харах хүнгүй тэгээд нөхөр ажлаа хийгээд би гэртээ байгаа монголын бүхий л эмэгтэйчүүд ийм л байна. Гэтэл тэд ажилтай карьертай царай зүстэй сайхан айлын охиныг авч суучихаад удмаа төрүүлүүлчихээд тоохгүй хаяж байгаад уур хүрч байна. Ажлынхан нэг эмэгтэй манайх ажил гайгүй байгаа гэхдээ дарга нар ямар байгааг мэдэхгүй л юм гэхийн. Гэтэл манай хүн гэртээ 3-4 хоног ирсэнгүй ээ. Тэгсэн мөртлөө байнга л утсаар яриад байна. Ер нь үнэн юм болов уу? би яавал дээр вэ? Би сүүлийн хэд хоног өөрийгөө ямар байж байгаад ямар хэрэггүй хүн болж байгааг хараад гутарч байна.