Би нууц амрагийн амтанд орчихсон залуу гэж өөрийгөө тодорхойлох болсон юм. Учир нь би эхнэр авах насан дээрээ хэдийнээ очсон ч надтай гэр бүлтэй эмэгтэй ихэд таалагддаг болоод удаж байна. Эцэг, эх минь хүүхэд чинь оройтлоо найз охин олдохгүй байна уу эсвэл миний хүүг тоохгүй байна уу гэж байнга шахуу асуудаг. Энэ асуултаас зугтаж би өрх тусгаарласан ганц бие залуу. Гэртээ амрагуудаа завтай үедээ авчирч зугаацдаг болсон нь намайг бүүр ч эхнэртэй болох хүсэлгүй болгож орхиод 2 жилийг үдэж байна. Харин саяханаас өөрийгөө нөхөртэй гэж танилцуулсан бүсгүйд ухаангүй дурлаад байна. Тэгээд айл гэр үймүүлж болохгүй гэж үзээд өөрийгөө бариад л яваад байлаа. Гэтэл тэр ганц бие юм байна. Үүнийг нь мэдсэн чинь түүнийг алдаж болохгүй мэт санагдаад байдаг. Яаж хэлэхүү бас намайг их шалиг гэж боддог. Мэдээж л дээ тэгж бодох нь аргагүй. Мэдээж би түүнийг хуургүй байж чадна түүнтэй уулзахгүй байгаа өдрүүддээ маш их уурлаж бухимддаг.