2015 оны 6 дугаар сарын 19-ний 09-21 цаг хүртэл  Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ.

 

2015 оны 06 дугаар сарын 19-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн саваар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.