Сайн байна уу энэ захиа унших өдрийн мэнд хүргье. Би 30 настай төрийн байгууллагад ажил хийдэг жирийн нэгэн бүсгүй байна. Сургууль соёл, ажил төрөл гэж явсаар нэг мэдэхнээ амьдралын утга учир болох гэр бүлээ мартжээ.

Найз нөхөд маань эхнэр, нөхөр үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай сайхан амьдaрч байна. Би гэж хүн өглөө ажилдаа яваад орой ирж хөндий байшин хүлээж байх юм даа. Амьдрал ч, хөдөлмөрч сайн залуутай танилцаж бусдын адил аз жаргалтай амьдармаар байна. Бүр сүүлдээ нойрч хүрэхгүй , ганцаардлын өвчин тусаж байх шиг байна. Намайг чин сэтгэлээсээ хайрлах тийм хүнтэй л танилцмаар байна. Гадуур дотуур явах завгүй болохоор хүнтэй ч таарахгүй юм даа. Заяаны хань зам дээр гэж худлаа үг бололтой