МЭДЭГДЭЛ
2015/06/19
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа ажил үүргээ гүйцэтгэж яваад Булган аймгийн Дашинчилэн сумын газар нутагт авто осолд орсны улмаас биеийн байдал хүнд байгаа билээ. Энэхүү ослын улмаас Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагийн нөхөр таалал төгссөнд Монгол Ардын Намын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Дэд сайд Д.Атармаа нь Завхан аймагт “Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, сургалт зохион байгуулаад буцаж явах замдаа осолдсон билээ.
Гэтэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Ардын Намын үүрэг, даалгаврыг биелүүлж яваад осолдсон мэтээр ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байна.
Үүгээр ч зогсохгүй “Зууны мэдээ” сонины 2015 оны зургадугаар сарын 17-ны өдрийн №122, 123 дугаарт “Сайдын суудлыг нь надад өгчих гэсэн гэв үү?” гарчигтай мэдээ нийтлэгдсэн нь илт улс төрийн зорилготой, гүтгэлгийн чанартай худал мэдээлэл болохыг Монгол Ардын Намын удирдлагын зүгээс албан ёсоор мэдэгдэж байна.
Тус мэдээнд дурдагдсан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангай аймагт ажлын томилолттой явж байгаад 2015 оны зургадугаар сарын 17-ны өглөө Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ байдлаас харахад “Эрүүл мэнд спортын дэд сайдыг надад өгчих, би энэ албыг авъя” гэсэн хүсэлт тавьсан гэх мэдээлэл ташаа болох нь батлагдана.
Энэ мэт гүтгэлгийн чанартай, хүний зовлонгоор жаргал хийж, улстөржүүлсэн, сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэсэн, хэм хэмжээг алдагдуулсан, худал мэдээ, мэдээлэл, нийтлэлийг түгээхгүй байхыг Монгол Ардын Намын зүгээс анхааруулж байна.
Монгол Ардын Нам
Зочин · 2015/06/23
Нөхөр бас ажил хийлцэнээ