2015 оны 06 дугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

 

   Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтайн уулархаг нутгаар 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.