Аргын тооллын: 2015 оны 6-р сарын 20, Бямба гараг
    Билгийн тооллын: Шинийн 4. 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр
    Наран ургах/шингэх: 05:04 / 20:56
    Үс засуулбал: Бие эрхтэний хүч сайжирна
    Малын үс ноос хяргахад: Өнгө зүс сайжирч тамир тэнхээ нэмэгдэнэ
    Суудал: Огторгуй
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.