Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе? би одоо жирэмсэн 2 сартай. Манай нөхөр уурхайд ажилладаг юм. Их хүнд хорт бодис найруулдаг.  Залуу хүнд хэцүү ажил ч гэлээ цалин өндөр болохоор хийхээс өөр замгүй би оюутан ирэх намар яваад төгсөх юм. Гэтэл манай  хүн намайг хүүхдээ авахуул гээд байх боллоо. Яагаад гэхээр "би эрүүл хүүхэд хүсч байна. Наадах чинь намайг хөдөөнөөс ирээд удаагүй байхад олдсон эрүүл биш үрээс тогтсон" гээд уурлаад байх юм. Эрүүл хүүхэд төрөх ч юм уу чи яаж мэдэж байгаа нь гэхээр "би мэдэж байна. Манай ажлын залуугийн эхнэр нь саяхан төрсөн тэдний хүүхэд тахир дутуу төрсөн" гэхийн би л лав ийм зүйл өмнө нь сонсож байгаагүй болохоор итгэж чадахгүй байна. Эсвэл зүгээр надаас салах гээд үгүй бол хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаадаа ийм үлгэр худал юм зохиогоод байгаа юм болов уу? Саяхан тэндээсээ ирэхдээ нэг л өөр ааш зан нь хувираад ирсэн. Нэг найзынх нь эхнэр танай нөхөр зүгээр байна уу манай нөхрийн ааш нь олдохоо байлаа гээд өчигдөр ярьж байх юм. Энэ 2 үргэлж л хамт явдаг ямар нэгэн болчихоод нуугаад байгаа байж мэдэх. Тэр хүүхэн шуухан ч яахав би хүүхдээ эрүүл гэдгийн мэдэхийн тулд 5 сар хүртэл нь тээх хэрэгтэй юм байна эмчид үзүүлээд мэдэж авлаа тэхээр тээж үзсэн нь дээр үү туршлагатай ээж нар байвал хэлж зөвлөөч бас ийм юм гэж байхгүй биз дээ.