Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, нутгийн зүүн хагаст халж, хуурайшилт ихсэнэ.

2015 оны 06 дугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.

29-31 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.