Хөдөө явж амраад ирсэн нэгэн иргэн цахим хуудсандаа ийм мэдээлэл, зургийг байршуулжээ. Тэрээр "Хөдөө явж байгаад тал дээр маш олон хүн доош тонголзож нэг юм түүж байгаатай таарлаа. Хэрэгт дурлаад хэсэг хүмүүстэй жаахан хуучиллаа.

Тэр хүмүүс нэг жижигхэн бөөрөнхий чулууг маш ихээр түүсэн байна. Энэ яадаг чулуу вэ ? гэсэн чинь... Аан энэ их үнэтэй авдаг чулуу байгаа юмаа. Хятадууд өндөр үнээр авч зүүлт хийдэг гэсэн гэж байх юм. Би нилээн гайхаад цааш явж байгаад нэгэн учир мэдэх нутгийн хүнтэй уулзаж асуусан чинь харин тэс өөр хариулт өгч байна лээ. Энэ хүмүүсийн түүж байгаа чулууг шилэн мана гэдэг юм. Хятадууд их өндөр үнээр авч хүмүүст гоёл зүүлт хийдэг гэх боловч яг үнэндээ бол энэ чулууг Хятадруу гаргаж өөрсдийн газар шороондоо цацдаг гэнэ лээ. Энэ шилэн мана гэдэг чулуу газрын хөрсний чийгийг хадгалах маш чухал үүрэгтэй чулуу юм байна лээ. Харамсалтай л санагдлаа... " гэж бичжээ.