Манай найз залуу хэд хэдэн удаа баригдаж байсан юм. Харин сүүлийн үед бүүр ч цагаандаа гарч явалддаг хүүхнийхээ талаар надад ярьдаг боллоо. Тэгэхтээ бүүр түүнийгээ хүсэмжилсэн. Би гэж хүн уучлаад яваад байдаг. Яагаад ингээд энэ хүнийг уучлаад хүлээн зөвшөөрөөд байгаагаа ойлгохгүй байна. Тэгээд түүнтэй ярилцсан чинь намайг орондоо их муу гэхийн. Өмнө нь хоёр ч найз залуутай байсан намайг тэд ингэж хэлж байгаагүй.

Бас одоо болтол нэг нь надтай буцаж нийлэхийг хүсэж миний араас холбоо бариад олон жил болж байна. Хэдий тийм ч би энэ найз залуудаа хайртай учраас тэрнийг огтхон ч өөртөө халдаагаагүй. Түүнийгээ сексийн тал дээр надтай байхдаа үнэхээр сайхан байлгахын тулд бүхнийг хиймээр байна. Даанч яг яаж тийм болгохоо мэдэхгүй байна. Хэрвээ бүх юм сайхан болчихвол энэ амьдралдаа аз жаргалтай сайхан амьдрах юм шиг санагдаж байна. Магадгүй та бүхэн намайг доромжлуулаад л ингээд байж байдаг сал гэх байх л даа.