Би одоо 17-той аав архи ууж, ээж өөрсдийгөө болгоод хэдэн талаас ах эгч нар загнаад ойр хавийхаа үеийн минь охидуудтай намайг байнга харьцуулдаг. Миний хийх гэж оролдсон болгоныг минь үгүйсгэдэг.

Сэтгэл санааны байдал их хүнд, амархан уйлдаг аймхай өөртөө итгэлгүй, хавчигдмал. энэ сэтгэлзүйг өөрчлөх үнэхээр хэцүү юм. Нэг л мэдэхэд би гэж хүн уйлцан сууж байх юм. Би дээрээ 1 ахтай ээж минь олсон орлогоороо ахыг л сургалтанд явуулж хичээлийг нь хийлгэж юм авч өгч намайг тоодоггүй л дээ. Дараа жилийн ЭЕШ- дээ бэлдэж хичнээн гуйгаад ч сургалтад явуулахгүй хэрнээ ахад минь хамаг бүхнээ л зориулах юм. Яг үнэнийг хэлэхэд би энэ бүхнээс залхаж байна. Туслаж дэмжээд өгдөггүймаа гэхэд битгий урмыг минь хугалаасай л гэж бодох боллоо. Энэ өсвөр насны дутагдал сэтгэлийн хямрал уу?