2015.6.26, Баасан гараг / Билгийн тооллын: 10
Зуны дунд хар морь сар
Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр

 

Аргын тооллын: 2015.6.26, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.05-20.55
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

 

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.