Би нөхрөө яг яахаа мэдэхгүй байна.  Бүүр гомдож, залхаж, уур хүрч, цөхрөнгөө барлаа.  Би нөхөртэйгээ 6 жил хамт амьдарсан.  Эхний гурван жид диваажинд байгаа юм шиг л аз жаргалтай сайхан байсан.  Харин хүүхэд төрснөөс хойш  асуудал   аажмаар үүсэж, маргах болж, нэг л мэдэхэд  бид  хоёрын дунд асар том ангал үүссэн. Ядаж байхад нөхөр ажил дээрээ өөр хүүхэнтэй болж тэрэнтэйгээ амьдрах болсон юм.  

Би хүүхдээ өнчрүүлэхгүй  гэж  нөхрөө гуйсаар гэртээ эргүүлэн авчирсан.  Гэхдээ  би тэр хууралтыг нь мартаж, уучилж чадахгүй байсан болохоор хэрүүлтэй байснаа нуухгүй ээ.  Ямар ч л байсан  тэр хүүхнээс нь салгаж, гэрээсээ нүүж, нөхрийнхөө ажлыг, утасны дугаартай нь сольсон.   

Уг нь холбоогүй байсан юм шиг байна лээ. Гэхдээ сүүлийн үед тэр хүүхэнтэйгээ дахиж уулзаад байх шиг байна.  Боль гээд байхад уулзаад байх юм.  Хүрээд ирнэ ч гэж хүлээхээ больсон. Ядаж байхад уух боллоо.  

Жаргаад яв гээд салдаг юм уу? Яах уу?