Сайн байцгаана уу?  Би одоо 30 настай.  Нөхөртэйгээ  хамт 8 жил амьдраад сая  3-р сард салсан юмаа.  Салсан ч гэж дээ тусдаа амьдрах болсон. Яасан гэхээр нөхөр намайг ажлын залуутай харддаг юм. Би ч гэсэн ажлынх нь нэг хүүхэнтэй харддаг юмаа.  Тэгээд байнга хардалтаас болж хэрэлдээд байхаар  залхаад  байна, нэг хэсэг тусдаа амьдаръя гэж өөрөө хэлэхээр нь шарандаа би гэрээсээ явчихсан. Тэгсэн  хойноос гуйж ирээгүй байж,  энд тэнд архидаад яваад байх юм.  Бас  эхнэр намайг ойлгодоггүй гээд яриад байгаа бололтой.  

Уг нь бид хоёр нэг их маргалдаад байдаггүйн.  Тэр ажлынх нь аальгүй хүүхнээс л болж байгаа юм.  Шөнө орой худлаа ажил асууж залгана,  гэрээс өглөө ирж нөхрийг авна,  улаан цагаан миний хажууд сээтэгнэж нтр.  Тийм байхад миний уурлах нь зөв биз дээ. Тэр хүүхнээ аргалж чадахгүй байж намайг ажлын залуутай хардахаар нь дургүй  хүрээд байгаа.  

Ер нь тусдаа амьдраад  сайжирсан зүйл алга.  Гуйгаад ирвэл нь эргэж нийлмээр байдаг.  Нөхөр гуйхгүй хэрнээ архидаад яваад байхаар зүрх зүсэгдээд байх юм. Гуйхгүй болохоор нь харьчихбал нэр хүндгүй болчих гээд байдаг.  Яах уу?