Би уйлаад яахаа сайн мэдэхгүй байна. Уйлсан чигээрээ л энийг бичиж байна. Би хүүхдээ хараад гэртээ суудаг юмаа.  Одоо 4 сартай. Төрснөөсөө хойш хийхгүй байж байгаад  14 хоногийн өмнөөс хийж байгаан.  Тэгсэн доошоо эвгүй оргиод,  загатнаад байсан.  Усанд ороогүй болохоор ингэж байгаан байх гэж бодсон чинь үгүй бололтой.  Салстай идээрхэг юм гараад байна. Яах аргагүй өвчин авчихаж гэж бодоод үзүүлсэн чинь үнэхээр  өвчин авчихаж.  

Сая хариугаа авлаа.  Хөхүүл хүүхэдтэй байж өвчин авчихдаг, нөхөр ч гэж ийм өвчин олоод ирдэг. Нөхөртэйгээ эмчлүүлэх нь тодорхой. харин энэ хүнд ямар хариуцлага тооцох уу? цаашид яаж харьцах уу? Яах уу?