Би найз залуутайгаа үерхээд  хоёр жил болж байгаа юм.  Оюутан болохоор жирэмсэн болохгүй  гээд  байнга бэлгэвч хэрэглэдэг.  Сарын өмнө   4-5 удаа бэлгэвчгүй ойртсон юмаа.  Тэгээд эхнийхээ хавьталтыг оруулаад 72 цагийн дотор уг нь эм уусан.  Найзууд сарын юмны мөчлөг өөрчлөгддөг гэдгийг хэлж байсан л даа.  Тэгээд нэг сар  юм ирэхгүй болохоор нь нөлөөлж дээ гэж бодоод л өнгөрсөн.  Сүүлийн үед толгой эргээд,  бөөлжис хүрээд,  доошоо бага зэрэг өвдөөд байхаар нь толгой хөдөлчихөж,  эмэгтэйчүүд тал руугаа эвгүйтэж байгаан байхдаа гэж бодоод үзүүлсэн юмаа..  Тэгсэн эход 4-5 долоо хоногтой жирэмсэн байна гэх юм.  

Одоо нэгэнт жирэмсэн болсон болохоор гаргана гэж бодож байна. Гэхдээ 72 цагийн эмийг уусан болохоор хүүхэд маань зүгээр болов уу? Ер н бага сартай байхад 4D эхогоор харуулаад гажигтай үгүйг нь мэдэж болох болов уу? Үнэхээр санаа зовж байна. Та бүхнийг чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна. Баярлалаа.