Сайн байна уу. Би 4 сарын өмнөөс нэг залуутай уулздаг болсон. Тэр минь эхнэр хүүхэдтэй байсан боловч бас салаад 3 сар болчихсон байсан.

Бид 2 бие биедээ үнэхээр хайртай. Гэхдээ тэр минь хүүхдүүддээ бас хайртай. Би түүнийг эргээд 2 хүүхэд дээрээ очих хэрэгтэй гэж ятгасаар сүүлийн үед тэр маань гэрлүүгээ явдаг болсон. Одоо 2 хүүхэдтэйгээ хэрүүл уруултай ч гэсэн 8 жил ханилсан ханьтайгаа хамтдаа сайхан л байгаа байх. Надад үнэндээ сайхан дурсамжнаас өөр юу ч үлдсэнгүй. Гэхдээ энэ 4 сарын хугацаанд аз жаргалтай байсан ч гэсэн дээ хүний юм хулгайлсан юм шиг үнэхээр хэцүү байсан одоо бол шал өөр сэтгэл хөнгрөөд л явчихлаа. Хайр гэдэг хамт байхын нэр биш .

Тэр хүний зовлонгоор зовж тэр хүний жаргалаар жаргахын нэр гэдэг шүүдээ. Би чинийхээ сэтгэл зүрхэнд үргэлж энэ л хэвээрээ ухаантай, сайхан сэтгэлтэй, хөөрхөн, эгдүү хүрэм энэ л бүсгүй чинь хэвээрээ байхыг хүсэж байна. Миний хайр эргэж битий хараарай л гэж хэлэхийг хүсэж байна. Магадгүй эргээд харах юм бол эрхэлээд чам дээрээ очихыг хүсэх байх. Чамдаа үнэхээр их хайртай шүү. Чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Чиний **г**