Аргын тооллын: 2015 оны 7-р сарын 2, Пүрэв гараг
    Билгийн тооллын: Шинийн 15. 1 цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр
    Наран ургах/шингэх: 05:07 / 20:53
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
    Малын үс ноос хяргахад: Эзэн хүндээ сайн
    Суудал: Хий
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.