Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах ажээ.

   Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод Нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, "Андра" загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм.

   Энэ дашрамд дуулгахад “Монголын гайхамшигт урлаг” тоглолтын ивээн тэтгэгч байгууллагаар "Скайтел" групп ажиллаж байгаа бөгөөд тус тоглолтын нээлтэд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулах бөгөөд дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Asia`s Got Talent” буюу "Авъяаслаг Aзичууд" шоунд амжилттай оролцож II байрыг эзлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд уригдан тоглож сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нь ээ.


ТҮМЭН 
ОЛОН МИНЬ САЙХАН НААДААРАЙ...