"Сондор" үндэсний хувцасны үйлдвэрийн хамт олон ур ухаанаа шингээж дээл, хантааз, цамц, өмдийг урласаар байнгын үйлчилүүлэгчидтэй болсон.  

Үүгээр ч зогсохгүй үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс “Сондор”-ынхон торго, дурдан, даавуу, таар, кашмераар хүннү энгэртэй, босоо захтай, хос, дан гээд төрөл бүрийн загварын дээл, хантааз, цамц урлаж, ижилсүүлэн гоёх малгай, чимэг зүүлт, гутал гээд бүгдийг нэг дороос худалдан авах боломжийг олгодог.

Хэрэглэгчдийн талархалыг хүлээгээд байгаа  “Сондор” үндэсний хувцасны үйлдвэр шинэ салбараа баруун дөрвөн зам “Өгөөж” ХХК-ын баруун талд "Голомт" хотхоны  байранд өчигдөр нээлээ.  

Наадмын гоёлоо бэлтгэж амжаагүй та бүхэн  "Голомт" хотхонд байрлах  “Сондор” нэрийн барааны дэлгүүрийг зориорой.  Та болон таны хүүхдэд таарах Монгол хувцаснууд байсан бөгөөд тэдгээрээс түүвэрлэн  гэрэл зургаар хүргэж байна.