Баяр наадмын үеэр нийслэлийн харьяа байгууллагууд болон томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарь батлагджээ.

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 11-ээс эхлэн долоо хоног амраад ирэх 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

"Да хүрээ" техникийн зах энэ сарын 8 буюу маргаашнаас эхлэн амраад энэ сарын 16-нд ажилдаа орох юм байна. Харин “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 11-16-ны өдөр амарна.

Баярын өдрүүдэд Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг үйлчилгээний талаар гомдол саналыг хүлээн авч барагдуулна.