Дөнгөж төрсөн эхийн хөхөнд сүү орохгүй байх эсвэл биеийн байдал, сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалж эхийн хөхний сүү багасаж татрах тал бий. Ийм үед хөхөнд сүү оруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгийн зөв алхам бол хоол хүнсээр хөхөндөө сүү оруулах

 

 

1. Хөхөнд сүү оруулдаг хамгийн шилдэг хүнс бол овьёос юм. Овьёосны гурил, каш, зутан болон овьёосны гурилаар хийсэн талх, жигнэмэг, нарийн боов нь хөхөнд маш сайн сүү оруулдаг. 

2. Бууцай /спинач/ - Бууцайны салат, эсвэл бууцайтай хоол хийж идсэнээр үр дүнгээ өгнө.

3.  Ус - хөхүүл эмэгтэй усны дутагдлаа нөхөж цэвэр ус сайтар уувал хөхөнд аяндаа сүү ордог байна.

4. Лууван - Луувангийн салат, нухаш, зутан хийж идэхэд эхийн хөхөнд сүү оруулаад зогсохгүй олон төрлийн ач тустай. 

5. Бор будаа - Эхийн биед дутагдалтай хэрэгцээтэй байгаа эрдэс бодисыг нөхнө. Сүү оруулна.

6. Тараг - Хөхний сүү оруулахад хэрэгцээтэй калци, эрдсийг агуулдаг.

7. Гүнжидийн үр, тос

8.Сармис

9. Гоньд

10. Өндөг

 11. Гүзээ - Манай монголчууд эрт дээр үеэс нялх биетэй эхчүүдэд хөхний сүү оруулахын тулд малын гүзээ өгдөг байжээ. Та гүзээг сайтар цэвэрлэж угааж сайтар зөөлрүүлэн чанаад идээрэй. Эсвэл манай сайт дахь гүзээний салат хийх жорыг ашиглан салат хийж идээрэй.