Эр хүний бахархал болох эрхтэний хэмжээ урт богино, том, жижиг байх нь тийм чухал бус. Хайртай эмэгтэйн үтрээний хэмжээнд тохирч байх нь л илүүтэй гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Эмэгтэй хүн эрхтэний хэмжээнээс таашаал авахаас илүү сексийн техник, чадварлаг арга барилд илүү ач холбогдол өгдөг.

Гэр бүлийн хосуудын 84 хувь нь эрхтэний хэмжээгээр зохицдог гэж үздэг. Гэвч энэ улам бүр буурч доошилсоор байгаад сэтгэлзүйчид, физиологичид сэтгэл түгшиж байна.

Учир нь, хагас зуун жилийн өмнө эмэгтэй хүний дундаж өсөлт 162-164 см байсан бол эдүгээ 171-д хүрчээ. 175 см бүү хэл 180-тай бүсгүйчүүд өнөөдөр хэвийн үзэгдэл болсон байна. Үүний сацуу эмэгтэй хүний өндөр болон үтрээний уртын хооронд пропорциональ зохицол байдаг аж.

Эмэгтэй хүн өндөр байх тусам үтрээ нь урт байдаг гэнэ. Гэтэл эрчүүдийн эрхтэн олон арван жилийн өмнө байснаараа хоцорчээ. Эрчүүд ч мөн адил өндөр, өсгөлүүн болж байгаа ч энэ нь эрхтний хэмжээнд ямар ч байдлаар нөлөөлөхгүй.

Харин ч өндөр, туранхай байх тусам эрхтэн нарийсах жишээтэй. Өнөөдөр хосуудын бэлэг эрхтний хэмжээ бүрэн зохицож таарна гэдэг ховор үзэгдэл болохыг /мянгад 2-3 тохиолдол/ сексзүйчид дуу нэгтэй нотолж байна. Гэхдээ энэ байдлыг сексийн техник, тодорхой байршил эзэмшсэнээр засаж болох гэнэ.