Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх уран мэх уралдуулан хүч бяраа үзэн наадамчин олноо баясан цэнгүүлэх билээ. 

Тэгвэл энэ жилийн наадмаар хэн гэх бөх түрүүлэхийг таах тун хэцүү. Хүч бяр нь тэнцүү олон сайхан хүчтэнүүдээс хэн ч түрүүлж болох билээ.