Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орж ирлээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор  түрүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд аман хүзүүджээ.

Айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан,  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Мижидийн Ганболдын хар алаг тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.