Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж наадамчин олноо баясгасан Энхтөгсийн Оюунболдын тухай 24 баримтыг хүргэж байна.

 

1. Э.Оюунболд 22  насандаа төрийнхөө Их баяр наадамд анх удаа түрүүлэн Улсын Арслан хэмээх эрхэм хүндэтгэлтэй цолын эзэн боллоо.

 

2. Тэрбээр хорин насандаа Монгол улсын харцага цол хүртэж байсан юм.  

 

3. Үндэсний их баяр наадмын 8 даваанд Э.Оюунболд өрсөлдөгч бөх Улсын гарьд Батнасангийн Гончигдамбыг давсанаар түрүү байрын төлөө барилдахаар болсон.

 

4. Харин Харцага Э.Оюунболд есын даваанд Улсын Арслан П.Бүрэнтөгсийг шуудагны барьцнаас түрэн хөөж, зүүн баруун хашиж мордсоор өвдөг шороодуулав. 

 

5. Э.Оюунболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат.  

 

6. Э.Оюунболд нь Энхтөгсийн ууган хүү юм

 

7. Түүний аав аймгийн начин Д.Энхтөгс гэж хүн байдаг. Харин ээжийг нь Алимаасүрэн гэдэг.

 

8. Тэрбээр нэг дүүтэй.

 

9. Э.Оюунболдын ханийг н.Өнөржаргал гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын харъяат. Анагаахын их сургуулийн тавдугаар курсын оюутан.

 

10. Э.Оюунболд эхнэрийнхээ ахтай их найз байжээ. Тэгээд ахаар нь дамжуулж танилцаад, миний эхнэр болох хүн юм байна гэж л сонгосон гэдэг.

 

11. Тэд нэг хүүтэй. Хүү нь ой таван сартай аж. 

 

12. Э.Оюунболд 14 наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн байна. 

 


13. Э.Оюунболд Монголын үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн.

 

14. Тэрбээр арвын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг давчихаад баярласандаа “Би бас аварга болохыг мөрөөдөж байгаа хүн. Миний мөрөөдөл биелэх болтугай” хэмээн аваргын зүүн гараас нь адис авч байжээ.

 

15. Э.Оюунболдын багш Монгол Улсын начин Б.Адъяахүү юм. Э.Оюунболд 2007 онд хотод орж ирж багшдаа шавь орж бэлтгэл хийж эхэлсэн байна.

 

16. Тэрбээр Б.Бат-Эрдэнэ аварга багшийгаа, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьд, Г.Эрхэмбаяр аварга нарыг ихээр хүндэлж явдаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

 

17. Э.Оюунболд пүүз цуглуулах сонирхолтой бөгөөд нэлээд олон пүүзтэй гэнэ.

 

18.Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин 

 

19. Монголын залуучуудын холбооны Тамирчины алдар тэмдэгээр шагнуулж байжээ

 

20.Э.Оюунболд Арслангийн аавынх нь ах аймгийн начин бөх хүн байдаг аж.

 

21. 2012 оны нэгдүгээр сарын 29ны өдөр зохион байгуулагдсан Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Э.Оюунболд түрүүлж байжээ.

 

22. Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан байна. 2010 онд чөлөөтийн улсын өсвөрийн аваргад түрүүлж байжээ.

 

23. Мөн Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авч байсан гэдэг.

 

24. 2010 онд Сингапурт зохион байгуулагдсан хүүхдийн анхдугаар олимпийн наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж байжээ.

 

Б.Батчимэг