Хүүхэд унтахгүй байх юмуу хэвийн бус нойртой байх нь олон зүйлээс шалтгаалдаг. Огт унтахгүй байх үедээ хүүхэд:

-Тайван биш

-Нойрмоглох шинжгүй

-Удаан бүүвэйлүүлэх

-Унт гэж ятгахад хүрэх

-Хүүхэд ганцаараа унтахаас татгалзах,

-Гэрэлгүй унтахаас айх... зэрэг шинжүүд илэрдэг. Хүүхэд тайван биш, өнгөцхөн нойрсож байгаа бол хэсэгхэн хугацаанд унтаад сэрээд байдаг.

Мөн шалтгаангүй уйлах, тайвшрахгүй уурлах шинж илэрдэг. Хэрэв хүүхдийг унтаж амрахад нь аятай нөхцөл бүрдүүлээд ч унтахгүй байгаа бол эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр шалтгааныг нь илрүүлэх төдийгүй таслан зогсоож улмаар эмчлэх хэрэгтэй болох юм. Хүүхдийг бөх тайван нойрсуулахад олон олон талаар анхаарал тавих хэрэгтэй. Ингэхдээ юуны өмнө:

-Тогтмол нэг цагт унтахаар хэвтүүлж мөн босгож сургах

-Унтаж байхад нь эргэн тойронд нь ямар ч дуу авиа гаргахгүй байх

-Орчинд нь хурц гэрэл гаргахгүй байх -Орчин нь аль болох тайван байгааг мэдрүүлэх

-Ор дэвсгэр нь зөөлөн хуурай дулаан байх... зэрэг зүйлүүд их нөлөөлдөг.

-Ихэнх хүүхэд унтахынх нь өмнө усанд оруулахад илүү сайхан унтдаг. -Бас хүүхдээ хэвтүүлээд зөөлөн дуугаар унттал нь үлгэр ярьж өгөөрэй.

-Шөнө хөнжилд нь нэг хоёр зөөлөн тоглоом тавьж өгвөл хүүхдэд аятайхан сэтгэгдэл төрдөг.