Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 15. Лхагва гараг. 
Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 29. Буд гараг. 
Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй хар луу өдөр. 
Өдрийн барилдлага Үл зохилдох. 
Шүтэн барилдлага Нэр өнгө. 
Өдрийн наран 05 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. 

Угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. 

Гүүр тавих, газар шороо ухахад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. 

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.