Жирэмсэн болохоор элдвийн л юм бодох юм.  Тэгээд  захиа бичиж байна. Би  одоо долоон сартай жирэмсэн.  Удахгүй төрнө.  Манай хүн  өнгөрсөн сараас эхлээд  тусдаа хөдөө ажиллахаар болсон. Байнга  тэндээ байх юм.  Би төрчихөөд  хүүхэдтэйгээ очно гэхээр нилээн удаж байж очих гээд байдаг. Нөхөр болохоор ажилтай ирж чадахгүй.   

Одоохондоо өдөр болгон ярьж байгаа л даа.  Гэхдээ л тусдаа байгаа болохоор надад хэцүү байна.  нэг хэсэгтээ л хамт байж чадахгүй болохоор салчих вий,  дундуур жарваганасан хүүхнүүд орчих вий гэж бодох юм.  

Бие холдохоор сэтгэл холдоно гэж үг байдаг ш дээ.  Ядаж намайг хуурахгүй явж байгаа болов уу?