УИХ-ын нэгдсэн чуулган хаалтаа хийхээс өмнө  ээлжит бус чуулганыг 08-р сарын 03-ны өдөр  хуралдуулна гэдгийг  З.Энхболд мэдэгдэж байсан.  Гэхдээ энэ бол зөвхөн төлөвлөгөө,  үүнээс гадна 09-р сард  УИХ-ын ээлжит бус чуулганыг  хийнэ гэж мэдэгдсэн.  

Өнөөдрийн байдлаар ээлжит бус чуулганд ирэх гишүүд цөөхөн байна.  Өөрөөр хэлбэл  УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутагт болон  тойрогтоо ажиллаж амарч байгаа.  Тэгэхээр  08-р сарын 03-ны өдрийн хуралдаанд  ирэх гишүүдийн тоо цөөн болохоор  ирц  бүрдэхгүй нь бололтой.   Ирц бүрдсэн  тохиолдолд    МАН-ын 6 сайдын орон  АН,  МАХН-МҮАН-ын  нөхдүүдийн  3-р ээлжийг  “хоолонд оруулах” асуудлыг хэлэлцэх  юм.  

Хэрвээ ирц бүрдэхгүй бол МАН-ын  6 сайдын  хувь заяаг 9-р сард  Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлттэй хамт  хэлэлцэх юм байна.  

Хамгийн гол нь МАН-ын  сайд нарыг огцоруулахгүй, халаа сэлгээ  хийхгүй  гэдгээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдээд байгаа. Чухам энэ асуудлаас болоод  Ч.Сайханбилэг сайд  шахаанд ороод байгаа нь үнэн.  З.Энхболдын хувьд  МАН-ын сайд нарыг халж дараагийн ээлжийг  “хоолонд оруулах”-ын тулд улайрч байгаа.  

 Төрийн гурван  өндөрлөгийн  хэн нь хүчтэй вэ?  АН-д хэн нь “даам” гэдгийг ээлжит бус  чуулган хуралдах эсэхээс харж байя даа...