Зуны улирал ирж өргөст хэмх элбэгшиж хямдарлаа. Хөдөө гадаа амралтаараа яваад ирсэний дараа нүүрний хуурайшилт, наранд түлэгдсэн арьсаа хэрхэн арчлах вэ гэсэн асуудал тулгардаг. 

Тослог арьсанд зориулсан өргөст хэмхийн маск
① Тал өргөст хэмхийг үрэх буюу нухаж дээр нь өндөгний цагааны нэмээд жижиг халбага лимоны шүүс хийгээд сайн хутгаад, нүүрэндээ түрхэж 15 минут болсны дараа угаана.
② Тал өргөст хэмхийг үрэх буюу нухаж дээр нь тараг нэмж сайн хутгаад, нүүрэндээ түрхэж 15 минут болсны дараа угаана.

Хуурайшилтай нүүрний маск
① Тал өргөст хэмхийг үрэх буюу нухаж дээр нь нэг том халбага зөгийн бал хийгээд сайн хутгаад, нүүрэндээ түрхэж 15 минут болсны дараа угаана.

Үрчийж хорчийж өнгөө алдсан нүүрний маск
Тал өргөст хэмх, тал алим маш жижиглэн хэрчинэ. Нунтаг эрдэнэ шишийн гурил нэг том халбагаар хийгээд зунгааралдаж барьцалдтал нь хутгана. Зунгааралдсан зуурмагаа нүүрэндээ түрхээд 20 минут болсны дараа усаар угаана.

Сэвхтэй нүүрний маск
① Тал өргөст хэмхийг үрэх буюу нухаж дээр нь тал улаан лооль, нэг том халбага зөгийн бал хийж хутгаад, нүүрэндээ түрхэж 15 минут болсны дараа угаана.

Бүх төрлийн арьсанд тохирох маск
① Үрж жижиглэсэн тал өргөст хэмх дээр эрдэнэ шишийн гурил, бага зэрэг сүү, нэг жижиг халбага лимоны шүүс хийгээд зунгааралдсан зуурмаг бэлтгэнэ。Зуурмагаа нүүрэндээ түрхээд 15 минутын дараа усаар угаана.

Нүүрний арьс чангалах залуужуулах маск
① Тараг хоёр том халбага, тал халбага зөгийн бал дээр үрж жижиглэсэн өргөст хэмх нэмээд хутгана.
② Нунтаг Е витамин байвал нэмж хутгаад нүүрэнд түрхэж 15 минут болсны дараа усаар угаана.

Өргөст хэмхийн маскийг орой унтахын өмнө тавиарай. Өглөө буюу гадуур гарахын өмнө огт тавьж болохгүй.