Иран улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан улстай нэгдсэн саналд хүрснээр олон улсын худалдааны хориг цуцлагдахаар болж, олон сар зогссон Ираны экспорт сэргэж эхэллээ.

Эхний ээлжийн хоёр сая баррель газрын тос ачсан хөлөг Азийг чиглэн хөдөлсөн байна. Ираны Эрчим хүчний сайдын мэдээлснээр эхний хоёр сарын дотор үйлдвэрлэлээ өдөрт 500 мянган баррель, цаашид 6-7 сарын дотор нэг сая баррелиар нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Хоригийн үед тус улсын гарцыг өдрийн нэг сая орчим баррелиар хязгаарлаж байжээ. Хоригийг шат дараатайгаар цуцлахаар болсон бөгөөд хоригийн үед тус улсын газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалт хангалттай хийгдэж чадаагүй юм.