Гацууртын ордод хувиараа алт олборлогчид дураараа дургиж байна
2015/07/21

“Гацуурт”-ын ордод аялсан тэмдэглэл
Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Гацуурт”-ын ордод бидний нэрлэдгээр “нинжа” нэртэй хувиараа ашигт малтмал олборлогчид үнэхээр алт олборлоод байгаа эсэхийг үзэхээр сониуч зандаа хөтлөгдсөн үзэг нэгт бидний хэсэг нөхөд наадмын өмнөхөн энэ ордыг зорьсон юм.
Уул ус нь жигдэрсэн, сүр бараатай, үзэсгэлэн төгс биширмээр ёстой л бурхны орон гэмээр газар бол “Ноён уул” билээ. Байгалийн сайхан бүхэн бүрдсэн үзэсгэлэнтэй энэ уулсын ойролцоох “Гацуурт”-ын ордод “нинжа” нар байна аа. Зам зуур мотоцикль сундалсан залуучууд бидэнтэй цөөнгүй тааралдав. Тэд богино иштэй алх зэрэг багажаа мотоциклийнхээ ард бэхлээд сундалдацгаан явж байлаа.
Мөн улсын дугааргүй, УАЗ-469 маркийн авто машин тоос босгон давхина. Ачааны “31” маркийн авто машины ачаан дээр бас хэд хэдэн хүмүүс суучихсан явж байв. Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн ч биелүүлэхгүй бөгөөд “бурхангүй газрын бумба галзуурав” гэгчээр юм болдог ажээ.
Гэтэл сүр дуулиан болгон зарлаад, уул ус, нутаг орноо ухаж төнхүүлэхгүй хэмээн лоозогнож, өлсгөлөн хүртэл зарлаад авсан “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн хаана явна вэ? Замын хажуугаар ганц нэг “Ноён уулаа аваръя, Монголын газар нутгаас харийнхныг зайлуулъя” гэсэн лоозон бүхий үгтэй плакат байрлуулснаас өөр зүйл алга. Харин ар хударгаар нь аалзны шүлс шиг торлон, сохор номин шиг газар ухагчид уул усыг маань харин ч нэг хөндөөд байгаа юм биш үү.
“Сентерра гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнууд хүч хүрдэггүй гэнэ
Бид явсаар “зогс” гэсэн хаягтай хэрнээ хаалга, хашаа нь эвдэрчихсэн газар тулан очлоо. Анхааруулга тэмдэг, санамж байх авч, “Сентерра гоулд Монголия” компанийн хамгаалалтын хашааг эвдэлсэн харагдана. Тэр хаалтын хажуугаар дайран ордог машины зам зурайж байлаа. Энд авто машины хоёр салаа зам байв.
Нэг нь “Гацуурт”-ын ордын талбай руу очдог сайжруулан зассан зам, нөгөө нь энэ замаасаа баруун гар тийш салаад огцом дээшээ өгссөн зам байлаа. Ийшээ давхар мосттой авто машин л гарах боломжтой. Харин бидний унаж ирсэн хүн тээврийн жижиг тэрэг хавьтахгүй бололтой. Дээшээ уулын орой руу гарсан зам буюу явганаар бол лав 10 км алхаж очдог юм байна.
Энэ байдлыг харан байтал дээрээс хоёр хүн явганаар бууж ирлээ. Тэд Орхон аймгийн дугаартай жижиг тэргэнд суулаа, тэр тэрэгний хаалга онгойход арын суудлын дор нь шуудайтай шороо харагдаж байв.
Бид ч хамгаалалтын эвдэрсэн хаалгаар нь орж цааш хаашаа хүрэхийг мэдэхээр сайжруулсан замаар нь явж байгаад дахин хамгаалалттай хашаанд хүрч, “Сентерра гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилтнуудтай туллаа. Тэднээс энэ хавиар нинжа нар байдаг уу гэхэд, “Өө, энд тэндгүй байгаа. Хулгайгаар мэдэгдэхгүй хаагуур ч хамаагүй орчихдог. Бид хүч хүрдэггүй" гэж тайлбарласан.
Хүннүгийн булш Төв аймагт байдаг гэнэ
Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай “лан” хүрэхгүй хэмжээний алт гардаг аж. Бид буцах замдаа мотоцикль сундалсан 40 эргэм настай хоёр залуутай уулзаж яриа өрнүүлсэн. Тэд орой эргээд ууланд гарна хэмээн хэлэхдээ биднээс “Та нар нар уулнаас ирж байгаа алтны хүмүүс үү” хэмээн асуув. Бид юу ч хэлсэнгүй. Гэхдээ яриа өрнүүлсэн. Тэд ууланд мотоцикльтойгоо гардаг аж. Бас машинтай. Машиндаа чулуу, шороогоо ачиж аваад л явдаг байна.
Бидний “замчин” 15-16 жил хувиараа алт олборлож байгаа юм байна. Тэр ярихдаа: “Энэ ордоос ухаж гаргасан 25 кг-ийн шуудайтай чулуу, шорооноос арай “лан” хүрэхгүй хэмжээний алт гардаг. Хүннүгийн булш байхгүй ээ, Төв аймагт байдаг гэсэн. Би тийм юмтай ер нь таарч байгаагүй. Харин Баянхонгорт бол аз таарвал “лан” алт гарна шүү. Өнгөрсөн жил би Баянхонгорт очиж алт ухсан. Хонгорт байдаг хүмүүс “хажууд чинь ойрхон алт байхад үхсэнээ хийж энд ирдэг байна аа” гээд л... байна лээ. Баянхонгорын алт сорьц багатай байдаг юм хэмээн ярилаа.
Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар мөнгө олж байна
“Гацуурт”-ын ордод хувиараа алт олборлогч хэдэн хүн байгааг бид сонирхлоо. “Урьд нь хөл толгой нь мэдэгдэхгүй олон хүн байсан. Харин ойрдоо тосгоны 50 жилийн ой болоод цөөрсөн байна. Гэхдээ цөөндөө л 100-гаад хүн байгаа. Орой болохоор “овгор”-ууд, бас “босс”-ууд нь орж ирнэ. Гал галаараа нүхээ хамгаална.
Энд чинь бас хөөрхөн юм болно шүү дээ. Зарим нь дээрэмдэнэ. Нудралцаан болно гэж ярилаа. “Босс” гэдэг нь мөнгөтэй нь. Харин “овгор” гэдэг нь шорон оронгоос гарсан зөөлнөөр хэлэхэд “танхайчууд” аж. Энд бас бичигдээгүй хууль үйлчилдэг. Зарим нь нүхээ өдөр шөнөгүй хамгаалж, нүхэндээ хүн оруулаад тавь тавин хувиар олзоо хувааж авна. Энэ бол миний ойлгосноор “дошны тарвага” юм уу даа. Зүгээр нүх хараад л баяжаад байх нь.
Зарим нь шинээр өөрийн гэсэн нүх ухаж түүнийгээ өөрсдөө авна. Энэ бол хуваахгүй гэсэн үг. Гэхдээ чоно борооноор гэгчээр оройдоо ирдэг босс, овгоруудад олзныхоо хагасыг нь алдах магадлалтай аж. Энэ мэт нэг удаагийн явалт буюу нэгээс хоёр хоногт хамгийн доод тал нь долоон зуун мянган төгрөгний орлого олдог байна.
Тийм учраас зарим нь “зүгээр байхаар ууланд гараад ирье” гээд хэрэгцээнийхээ мөнгийг “Ноён уул”-ын байгалийн хишгээс олчихоод дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Харин эд нар татвар хэзээ ч төлөхгүй, байгалийн нөхөн сэргээлт хийх талаар бүр санаад ч хэрэггүй. Тэгээд бас мөнгө хэдий олдог ч чинээлэг, сэтгэл амгалан амьдрал энд алга аа. Тэд үхэл амьдралтай тэмцэн байж хууль бусаар мөнгө олж байна.
Энд Монгол Улсын хууль хэзээ ч үйлчилж чаддаггүй аж
Нинжа нар хаагуур ч хамаагүй дураараа явж байдаг бөгөөд нууцаар эргэн ирдэг аж. Албаны эх сурвалжаар Мандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ц.Ганболдоос тодрууллаа. Тэрээр:”Бид хэд хэдэн удаагийн тохиолдолд газар дээрээс нь нинжа нарыг тараасан.
Энэ байдал “Гацуурт”-ын талбайд болж байгаа. Гэхдээ давхардсан тоогоор 70-80 хүн бий. Энэ бол хууль бус үйл ажиллагаа учраас бид арга хэмжээ авч, хүмүүсийг тарааж, буулгадаг. Техник хэрэгслийг нь саатуулдаг. Гэвч, нууцаар эргээд гарчихдаг юм. Тэд хаагуур ч хамаагүй дураараа явж байна” хэмээн хэллээ.
“Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас нинжа нар “хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны захирагч С.Раднаабазар: “Сентерра гоулд” компанийн ажил нь эхлэхгүй удаад, олны анхаарал татаад байгаа учраас л нинжа нар “хаана мөнгө олох арга байна” тэнд хүрч байна. Бид хөөлөг, туулга хийгээд байгаа ч тэднийг хорих аргагүй юм. Хууль ёсоор бол болохгүй асуудал. Ер нь хүндхэн байна” хэмээн ярьсан юм.
Оюуны ядуурал энд нүүрлэж байна
Энд байгаль дэлхий, нутаг ус, газар шороо маань нүдэнд үл үзэгдэх аалзны торонд хүлэгдэж, дахин сэргээгдэхгүйгээр өмөрч байна. Ийм л амьдрал энэ ууланд эргэлдэж байна. Зүгээр байхаар ууланд гарч алт олъё гэдэг хүмүүсийн хувьд “эргээд хоёр хоноод ахиад мөнгөтэй болно” гэсэн сэтгэлгээ бүр тогтчихсон учраас ихэнх нь төгрөг хэмээх эргэлтийн хөрөнгийг юман чинээ бодохгүй, ашиггүйгээр зарцуулж, архидан согтуурч, нийгмийн эмх замбараагүй, засаг захиргаагүй байдал бий болж, оюуны ядуурал энд нүүрлэж байна.
Монгол Улсын Стратегийн ордод бүртгэлтэй энэ ордын газар нутгийг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахгүй бол улсад ашиггүй, нийгмийн хөгжилд бүр ч нэмэргүй, байгалийн нөхөн сэргээлт хийгдэхгүйгээр хэнд ч хэрэггүй дуусах бололтой.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Зочин · 2015/07/21
Mongold huuli baidag , tuuniig sahiula****d baidag bol haruulaach ee! Darga bayachuudad yum uu?
Зочин · 2015/07/21
Mongold huuli baidag , tuuniig sahiula****d baidag bol haruulaach ee! Darga bayachuudad yum uu?
Зочин · 2015/07/21
Ninja nariin Bayn*****rt suitgesen gazar hichneen gedgiiig todorhoilson yum baidag yum uu? Ted hezee ch uhsan nuhee buldaggui,mal amitan terend n unaj uhdeg geed l olon yum bii!
Зочин · 2015/07/21
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/07/21
хүний нохой идэхээр өөрийн нохой ид
Зочин · 2015/07/21
za noen uuliin asuudlaar zov ym bichmeer ym daa
bi ooroo Mandal sumiin irgen bna uuland ochood shuud tiim amarhan mongo oldogch zuil bish nuh uhna gedeg chin asar ih huch hodolmor zardal gargaj bj jaal ym olno gesen ug tegeed durtai ni durtai uedee ochood 700000 tog olood bval mandalchuud bugd bayjina bizdee ard tumnii tolgoi ugaasan ym hiih ee boli Boroo gouldaas jaal mongo avaad ard tumnii tolgoi erguuleh ajil hiij bgaa iim nohduudees bolj mongol uls ***ldaa buutal aadoroitoj eleg dorvooroo molhoj bgaa ym
Зочин · 2015/07/21
сентарр гоулд өөрсдөө өөгшүүлж байгаа нь тодорхой байна. тэд нар ха****** руугаа нохой ч оруулахгүй байж чаддаг шүү дээ. дараа нь нинжа нар байгал сүйтгэнэ бид ухвал сүйтгэхгүй энэ тэр гээд л олборлоод эхлэнэ.
Зочин · 2015/07/21
ийм л асуудлыг цэгцлэх гэж төр байдаг байтал хэдэн нөхдүүд шантажлаж өлсгөж байгаад төрийн хуулийг завхруулдаг юм даа. Муугаараа төрийн алба хашиж байгаа нөхдүүд л болсон болоогүй зогсоох гэж үдэг хүч нь хүрдэггүй. Харин сайхан сайхан нэртэй ТББ хэзээ ч хамгаалдаггүй юм гэдгийг мэдэж ав Тбрийн төмөр нүүр хэрэгтэй
Зочин · 2015/07/21
`Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/07/21
`Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!