Увс аймгийн 90 жилийн түүхт ойн наадам энэ сарын 22-24-нд болно. Увсчууд 90 жилийн ойгоо "Бөхийн баяр" хэмээх нэрийн дор тэмдэглэхээр болжээ.

Уг наадамд дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 512 бөх зодоглоно гэсэн таамаг байгаа юм. Мөн О.Балжинням, С.Мөнхбат нар зодоглох аж.  Цаашлаад төрийн наадмын түрүү бөхүүд болох Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын арслангууд зодоглох нь ээ.