Телевизийн шоу нэвтрүүлгээр олны танил болсон Ким Кардашиан ямар нэг урлаг, спортын авьяас байхгүй ч тэрээр дэлгэцний өмнө гэр бүлийн амьдралаа харуулснаар Америк төдийгүй дэлхий нийтийн олны танил болсон нэгэн. 

Тэрээр олон эрчүүдийн харцийг булаан хэд хэдэн секс бичлэгээ интернэтээр алдан бага үгүй шуугиан дэгдээж байсан. Харин дуучин Кэйни Уэйсттэй гэрлэн хөөрхөн охинтой болсон билээ. Одоо дараагийн хүүхдээ хүлээж буй тэрээр 2010 онд "W" сэтгүүлд авахуулж байсан нүцгэн зураг авалтын үеэрх тайзны арын үйл явдлын зургийг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэжээ.

Учир нь тэрээр сүүлийн үед хэтэрхий их нүцгэн зураг нийтлэх болсон нь хүмүүст таалагдахгүй байгаа аж.  Энэ зургаар Ким хэрхэн мөнгөлөг биетэй болсноо харуулахыг хүссэн гэжээ.