Аргын тооллын: 2015 оны 7-р сарын 22 Лхагва гараг
    Билгийн тооллын: Шинийн 6. 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр
    Наран ургах/шингэх: 05:23 / 20:37
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    Малын үс ноос хяргахад: Тамир хүч нь доройтно
    Суудал: Огторгуй
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.