Сайхан мэргэжил ажлаас гадна амьдралд сайн хань хамгийн чухал. Сайн байцгаана уу? та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Энэ сайтыг уншдаг та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахыг хүслээ.

Би 25 настай эмэгтэй энэ хавар анагаахын сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн одоо нэгэн хувийн эмнэлэгт их эмч хийдэг. Ээж маань бага байхад минь өөд болсон намайг эмч болгохыг чин сэтгэлээсээ хүсдэг байсан болохоор оюутан байхдаа хүнтэй үерхэхгүй хичээлээ л хийж өлсөхдөө өлсөж, ядрахдаа ядарч хичээлийнхээ хажуугаар ажил хийж явсаар 6 жилийг ардаа орхиж ээжийнхээ хүслийг биелүүлсэн дээ. Саяхан нэг найз залуутай болсон тэр маань бас дээд боловсролтой даруухан цэвэрхэн гадна харагдах байдлаасаа бол дажгүй л дээ. Гэхдээ их л дуу муутай хүнд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ярилцаж шүүмжилж шүүмжлүүлж чаддаггүй залуу юм шиг санагдаад байх юм.

Би уул нь хүнийг хардаж зовоогоод байцааж шалгаагаад байдаггүй их тайван хүн л дээ аль болох л өвдөж зовохвий ядарчихвий гээд л байдгаараа анхаарал халамж тавиад байхад нэг л хөндий санагдаад байх юм тэгээд чамд бодож хайрладаг өөр хүн байвал салъяа гэхээр үгүй би чамд харйтай гэх юм. Тэгвэл хүүхэдтэй болъёо манай гэрийнтэй танилцаад аав ээждээ намайг танилцуул гэхээр арай эрт байна яваандаа болно л гэх юм. Миний тэвчээр бас барагдах шинжтэй зүгээр л мөр мөрөө хөөсөн дээр юм болов уу? Эсвэл хүлээгээд л өөх ч биш булчирхай ч биш байгаад байх уу?

Би өөрөө хүнд чин сэтгэлээсээ хандчихаад тэр хүнээс бас тийм их зүйл шаардаад байна уу? Эсвэл хэтэрхий их бөөцийлөөд халажлаад байна уу? олон хүнтэй үерхэж байгаагүй болохоор туршлага алгаа надад хэлээд зөвлөөд өгөөч би уг нь түшиж тулах сайхан ханьтай болмоор л байна даанч хүсэхэд хясдаг бололтой мэргэжил гэх зүйлгүй ч сайн ханийн хайранд жаргаж яваа эмэгтэй хүн үнэхээр сайхан харагдах юм.

Баярлалаа та бүхэндээ эрүүл энхийг хүсье.